english mongolian

MongolContent

  • Home
  • About
  • Business
  • Contact
  • Job

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Мобайл бизнес

Портал сайт

Программ хангамж

Монгол Контент ХХК нь хэрэглэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон төрлийн шинэ үйлчилгээнүүдийг байнга нэвтрүүлж ажилладаг ба 2005 оноос эхлэн гар утсанд зориулсан төрөл бүрийн контентуудыг Мобикомын хэрэглэгчдэд санал болгосоор ирсэн. Харин 2009 оноос үйл ажиллагааныхаа хүрээг тэлж Скайтелийн хэрэглэгчдэд эдгээр контентуудыг татаж авах боломжийг бүрдүүлсэн юм.


Бид үйл ажиллагаагаа Монгол улсын хууль тогтоомжуудын хүрээнд явуулдаг бөгөөд зохиогчийн эрх болон оюуны өмчийн эрхийг нэн тэргүүнд тавин оюуны бүтээлийг өндрөөр үнэлж эрх эзэмшигч, хамтын удирдлагын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

mobile

 

2G, 3G портал

 

Монгол контент компани нь МобиКомын хэрэглэгчдэд зориулан гар утасны портал үйлчилгээнд мэдээ мэдээлэл болон бусад олон төрлийн контентийг нийлүүлдэг бөгөөд анх 2005 оны 3-р сард 2G порталыг, 2009 оны 4 сард 3G порталыг зах зээлд тус тус нэвтрүүлсэн. Портал нь дуу хөгжим , видео , зураг, тоглоом, мэдээ мэдээлэл, m-book, болон бусад олон төрлийн контентийг гар утас хэрэглэгчдэд санал болгодог.

 

MBS

 

Уг үйлчилгээ нь Мобикомын хэрэглэгчдийн гар утас руу гадаад дотоодод өрнөж буй төрөл бүрийн үйл явдлийн талаархи сонирхол татахуйц шинэ соргог мэдээ мэдээллийг тогтсон хуваарийн дагуу цаг тухайд нь бусад мэдээллийн хэрэгслийн адил өргөнөөр цацдаг бөгөөд уг үйлчилгээг 2005 оны 2 сарын 1-нд зах зээлд гаргасан. Энэхүү үйлчилгээ нь хэрэглэгчдэд мэдээ мэдээллийг текст, сонсох болон гар утасны интернетийн хялбаршуулсан хуудсанд холбогдож дэлгэрэнгүйг үзэх хэлбэрээр шуурхай хүргэдэг.

 

Personal Ring Back Tone

 

Хэрэглэгчид энэхүү үйлчилгээг ашигласнаар залгаж байгаа хүнд энгийн дохио дуугарахын оронд ая, дуу эгшиглэх болно. Гадаад, дотоодын шинэ, шилдэг олон дуунуудаас хүссэнээ сонгох боломжтой.
Үйлчилгээний давуу тал:

  • Дуртай аяаа өөрийн хайртай дотны хүндээ бэлэг болгон илгээх
  • Гаднаас залгаж буй хүнд 5 төрлийн дууг залгах бүрт ээлжлэн тоглуулах
  • Өөрийн дуу хоолойгоор хийсэн бичлэгийг сонсгох боломжтой
  • Бусдын дуудлаган дээрх аяыг өөртөө хуулах
  • Цэс ашиглан хялбар байдлаар дуунуудын код авах, ая татаж авах
  •  

    Бусад нэмэлт үйлчилгээ

     

    Энэхүү үйлчилгээ нь хэрэглэгчид хэрэгцээт мэдээ мэдээллээ тусгай дугаарт залгаж болон мессеж илгээж авах үйлчилгээ юм. Бид хэрэглэгчдэд доорх мэдээллүүдийг хүлээн авах боломжийг олгодог. Үүнд:

  • Цаг агаарын мэдээ ,
  • Зурхай (өрнө, дорно),
  • Телевизийн хөтөлбөр,
  • Валютын ханш ,
  • Үс авах өдөр,
  • Англи-Монгол толь бичиг,
  • Онигоо,
  • Мессежээр танилцах,
  • Smart message,
  • Аялгуут мэндчилгээ,
  • Өгүүллэг,онигоо, ном айлтгал сонсох,
  • Сонжоо асуулт хариултанд оролцох,
  • Мэндчилгээний үг
  •  


    МОНГОЛ КОНТЕНТ ХХК © 2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.