Мобайл бизнес
Портал сайт
Программ хангамж
Үндэсний портал GoGo.mn
Монгол Контент ХХК нь 2007 оны зургадугаар сарын 1-ээс эхлэн Монгол улсынхаа интернэт хэрэглэгчдэд шинэ дүр төрх, шинэ хэрэглээ бүхий Үндэсний портал GoGo.mn сайтыг танилцуулсан билээ. GoGo.mn сайт нь интернэтийн орчинд хамгийн их ашиглагддаг хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг ээлж дараатайгаар амжилттай нэвтрүүлж ирсэн бөгөөд өнөөгийн байдлаар Монгол улсад хамгийн их хэрэглэгдэж буй №1 сайт болжээ.
Манай компанийн эн тэргүүний зорилт бол зах зээлийн орчинд бизнесийн шударга зарчмаар, оюуны өмч болон зохиогчийн эрхэд хүндэтгэлтэйгээр хандан, түүнийг үнэлж ажиллах явдал юм. Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхүүдийг дээдлэн үзэж эрх эзэмшигчидтэй хамтран ажиллах албан ёсны гэрээг байгуулж, зохих зөвшөөрлийг авсны дагуу тэдний мэдээ мэдээллийг GoGo.mn вэб сайтад байрлуулан олны хүртээл болгож байна.
GoGo.mn сайт нь цаашид вэб порталын үйл ажиллагааг цахим ертөнцийн хэрэгцээнд бүрнээ нийцүүлэх зорилт тавин ажиллаж байна. Түүний зэрэгцээ бусад албан байгууллага, хувь хүмүүстэй бизнесийн зарчимд тулгуурлан хамтран ажиллах бүхий л боломж манайд нээлттэй байдаг билээ.
Вэб
Вэб нь www.google.com , www.yahoo.com , www.msn.com сайтуудаас нэгэн зэрэг хайлт хийнэ.
Мэдээ
Өдөр тутмын орон нутгийн болон дэлхийн мэдээг унших, видео, фото мэдээ үзэх боломжийг олгодог.
Улаанбаатар хотын газрын зураг
Улаанбаатар хотын хаяг байршлын хамгийн өргөн мэдээллийн санг агуулж байгаа ба хэрэглэгч өөрөө хаяг байршлынхаа мэдээллийг оруулах бүрэн боломжтой байдаг.
Электрон шуудан
Электрон шуудан илгээх болон хүлээн авах, Мобикомын гар утасны хэрэглэгчид рүү мессэж бичих боломжтой.
Хөгжим
Монголын болон гадаадын уран бүтээлчдийн дууг сонсох, дуулах, клипийг нь үзэх боломжтойгоос гадна өөрийн сонсох дуртай дуунуудаа цомог болгон үүсгэж сонсох боломжтой.
Гар утас
Гар утасны дэлгэцний зургууд, java тоглоомууд, хөдөлгөөнт дүрс, бүх төрлийн аялгуут контентуудын каталогитой танилцах
Тоглоом
Ажлын алжаал тайлж сонирхолтой тоглоомуудуудыг тоглох, улмаар шилдэг тоглогчдын жагсаалтад бүртгэгдэж мессэж бичих эрх хожих боломжтой.
Блог
Өөрийн үзэл бодлоо бусадтай чөлөөтэй хуваалцах, сонирхолтой блогуудаар зочилох, сэтгэгдэл үлдээх боломжийг олгодог.
Share
Том хэмжээтэй файлуудыг чөлөөтэй дамжуулах
Мессенжер
GoGo Мессенжер нь Монгол хэлээр тайлбартай тул хэрэглэхэд хялбар. Мөн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дүрс зургууд нь Монгол төрх, Монгол хэлийг агуулсан тул илүү дотно хэрэглээг бий болгоно. Та GoGo Мессенжерт элссэнээр Yahoo, Google, MSN мессенжерийн эрхээрээ ч давхар холбогдох боломжтой.
Найзууд
Найзуудын сүлжээ үүсгэх, зургаа солилцож санал сэтгэгдлээ үлдээх боломжтой.
Электрон ном
Монгол ном, сонин, сэтгүүлүүдийг электрон хэлбэрээр унших боломжтой.
ТВ
Кинонууд, ТВ-ийн шоу нэвтрүүлгүүд, бусад үнэ цэнэтэй видеонууд.