messages.menu.close_menu What we do? What we did? Who we are? News Contact us change_language: en MN

Globalizing local content

What we do?

tU7wLZCWCILcxStmXVtoIFo4lhTeUxIy76XEzZ1b
Цахим сэтгүүлзүйд шинэ төрх, шинэ хэрэглээ бүхий GoGo.mn сайтыг 2007 онд уншигчдад танилцуулж, 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд бид Монголын хамгийн өргөн хэрэглэж буй, итгэж болох сайтуудын нэг болж чадсан бөгөөд баталгаатай, тэнцвэртэй мэдээллийг хүргэхээс гадна уншигчдадаа гэгээлэг, хэрэгтэй мэдээллийг хүргэхийг зорин ажиллаж байна.
tU7wLZCWCILcxStmXVtoIFo4lhTeUxIy76XEzZ1b
AsgWSAtit8gsZkjyYeVMNDKdG64Ul2OsmBbLUezF
Yolo.mn вебсайт нь 2016 оноос хойш Z үеийнхэнд зориулсан медиа контентыг тасралтгүй хүргэж байгаа бөгөөд энтертайнмент, боловсрол чиглэлийн контент бүтээдэг, мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран өсвөрийнхөнд сэтгэлзүйн зөвлөгөө хүргэдэг Монголын цор ганц бөгөөд топ вебсайт юм. Залуу үеийн бүтээлч хамт олноор багаа бүрдүүлсэн yolo.mn вебсайтаас та бүхэн сонирхолтой нийтлэл, комик, бичлэг зэрэг төрөл бүрийн контентуудыг хүлээн аваарай.
AsgWSAtit8gsZkjyYeVMNDKdG64Ul2OsmBbLUezF
bzWq0NF6ztljLBaSXmNf3iA7CDNkfFmjOG8gGiZt
www.maamuu.mn is consulting & entertaining information website which is dedicated for both new parents and children under 6 years. We thrive to make a valuable contribution to children's early education through our rich kids' contents and large scale of professional parenting advices.
bzWq0NF6ztljLBaSXmNf3iA7CDNkfFmjOG8gGiZt
lWqfciVD5rEHLMoVaKSSi3kIlJEvpT4HY2o5N8XQ
ПР агентлагийн бизнесийн хүрээнд бид харилцагч байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн контент үйлдвэрлэх, хөгжүүлэх, контентийг зорилтот медиа сувгаар түгээх зэрэг бүтээлч цогц маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Маркетингийн мэргэжилтнүүд, сэтгүүлч, найруулагч, зураглаач, зурагчин, дизайнер, зураач, сошиал хариуцсан мэргэжилтэн зэрэг бүтээлч залуус контентийг тескт, видео, фото, аудио, гра​фик, анимэйшн, комик зэрэг бүхий л хэлбэрээр бүтээж байна.
lWqfciVD5rEHLMoVaKSSi3kIlJEvpT4HY2o5N8XQ
qsie0s64OX4CJtF5IFwu8VcfQFsHKvVgjyWlnQXB
Хүүхдийн эрт үеийн хөгжил боловсролд эергээр нөлөөлөх зорилготой Маамуу төслийг 2016 оноос эхлүүлсэн цагаас хойш 17 ангит 2D, 3D цуврал хүүхэлдэйн киног толилуулаад байгаа гол дүрийн баатрууд болох Аами, Таами хоёр маань хүүхэд, багачуудын хайртай, үндэсний шилдэг дүр болж чадсан юм. Бид дотоодын контентын хоосон орон зайг нөхөхийн зэрэгцээ дэлхийд өрсөлдөх монгол брэнд дүрийг хөгжүүлэн ажиллаж байна.
qsie0s64OX4CJtF5IFwu8VcfQFsHKvVgjyWlnQXB
8XWSOAKBF1Xte3sN5vpqv4MZJurGhCJPIorUipuI
“Nogun” comics released in 2014 and published 20 series of comic books so far. The whole story tells full of adventures that gives cognition about nature and ecology to the children. You can view the digital version with audio and video from the Mplus application.
8XWSOAKBF1Xte3sN5vpqv4MZJurGhCJPIorUipuI
ie6hjm2HHgpKy2yyoKQJcACP6dqKlUjgZ3GWz9mt
Mongol Music distributes Mongolian artists' music to local and foreign music streams and to mobile operators' RBT services.
ie6hjm2HHgpKy2yyoKQJcACP6dqKlUjgZ3GWz9mt
aiURLVyujJ7D8wHdw221h5VmQRGhPfC3JEqGUTMG
Event management services for organizing all kinds of corporate events such as conferences, forums, concerts, and ceremonies.
aiURLVyujJ7D8wHdw221h5VmQRGhPfC3JEqGUTMG
JYURrPrK1qAWoIilWgP7vmrurAxuN3QHhu59jKBc
Дотоодын болон гадаадын байгууллагуудад программ хангамж хөгжүүлэлтийн цогц үйлчилгээг үзүүлж байна. Бид захиалагчийн шаардлагын дагуу сүүлийн үеийн технологид суурилсан бүх төрлийн вэбсайт, мобайл аппликэйшн, программ хангамжийн хөгжүүлэлтийг чанарын өндөр стандартад гүйцэтгэдэг.
JYURrPrK1qAWoIilWgP7vmrurAxuN3QHhu59jKBc

Who we are?

Гүйцэтгэх захирал Э. Чинзориг
Chinzorig Enkhtsetseg
CEO

Welcome to Mongol Content LLC. We, Mongol Content, envisioned to create globally competitive Mongolian contents, will be your reliable and professional partner as well as value co-creator, through our national and globally presented intellectual creative artworks, software development products based on the latest digital transformation technology, leading digital media platform with highly professional, ethical and purely independent editorial policy, as well as a global network of content distribution based on strict intellectual property protection. We are pleased to be your supporting partner on traditional business disruption by creating your unique values towards ever-changing customers behavior, using our long-term experience on digital transformation technology development and the latest marketing trends. Everyone at Mongol Content will be delighted to collaborate with your organization. Sincerely, E. Chinzorig

Sincerely, E. Chinzorig

Mission & Vision

We, MoCo will create content based on high professionalism, business ethics and innovation and leads to the well-being of society.

Slogan

Mongol Content- Globalizing local content

Value

Employee, Collaboration, Passion, Productivity

Our team

Маркетингийн мэргэжилтэн А.Аргынбек
Arginbek Agypyesh
Marketing specialist
Амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн орж ирсэн миний хувьд асар их боломж, асар их сурах зүйлстэй хүлээж авсан газар бол МоКо. Хамгийн их таалагддаг зүйл гэвэл Үндэсний контентийг дэлхийн хэмжээнд гаргах хүсэл, зорилго. Үндэсний агуулгыг дэлхийд гэдэгт нэг ч хором эргэлзээгүй ажилладаг хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллахад маш их урам авдгаас гадна хүүхэд багачуудын амьдралд өнгө нэмж, тэдний боловсролд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаагаараа маш их бахархдаг.
Ахлах менежер Б.Ариунбилэг
Ariunbileg Bat-Erdene
Senior manager
Их сургуулиа төгсөөд орсон ‘анхны’ ажил минь. Монгол Контентод 12 жил ажиллахдаа компанийхаа бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээ болон харилцагч байгууллагуудтай хамтран нийгмийн олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, компанийхаа болон улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг. Тэргүүлэгч дижитал контентийн компанийн хувьд шинийг санаачлагч, шинийг нэвтрүүлэгч байж ирсэн нь хувь хүний хувьд өөр өөр мэдлэг, туршлага, үр дүнг бий болгож чаддаг учир ажлаасаа эрч хүч, урам зориг авдаг.
Видео графикч О.Сүхбат
Sukhbat Ochirbat
Video editor
Хийдэг, чаддаг, сорьдог, сонирхолтой, хөгжилтэй, эрч хүчтэй гээд бүхий л хүмүүсийг нэг дор цуглуулж чадсан бүтэц бол Монгол Контент. Ажлын төлөө хэрэлдэж, хэлэлцдэг бид ажлаа тараад анд нөхөд болж чаддаг нь хамгийн гоё нь. Олон төрлийн бизнест хүч үздэг учраас тэр хэрээр олон сонирхолтой ажлуудыг хийж үзсэндээ баяртай байдаг. Цаг нартай уралдах мэдээний хэлтэст ажиллаж Монголдоо анхдагч бүхнийг үзэж, харж, түүнийгээ олон нийтэд хүргэхээс эхлээд, эвент, интерактив контент бүтээх ажил гээд бусдад бахдан ярих, бахархан хэлэх олон зүйлийг бид хийдэг.
Зураач А.Билэгжаргал
Bilegjargal Agvaandondov
Artist
Монгол контентод 6 жилийн хугацаанд ажиллахдаа сургуульд сурсан мэдлэгээ бататган анимаци яаж хийх, хэрхэн комик ном бүтдэг болон 3D дээр хэрхэн ажиллах гэх мэт олон зүйлсийг сурсандаа олзуурхаж явдаг. Би "Маамуу" төслийн анимэйшн хүүхэлдэйн кинон дээр ажилладагаараа бахархдаг. Учир нь хүүхэд багачууд ирээдүйд зөв төлөвшсөн хүүхэд болоход нь бага ч болов хувь нэмэр болж байгаа юм болов уу гэж боддог.
Видео графикч Г.Батбилгүүн
Batbilguun Gantulga
Video editor
Аливаа ажил мэргэжлийг сонирхож, хоббигоо болгож, түүгээрээ хийж бүтээж байгаа зүйл өөрт тань сэтгэлийн таашаал өгөх нь чухал боловч найрсаг хамт олон, баталгаатай орлого, шагнал урамшуулал, сайн ар тал үгүй бол тэр сэтгэлийн таашаал нь хэр удаан үргэлжлэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Миний арыг бат дааж хүсэл, зорилгодоо хүрэхэд хүчтэй түлхэц болж, сурч хөгжих боломжийг олгодог, ажилчдаа үргэлж нэгдүгээрт тавьдаг тэр газар бол Монгол Контент.
График дизайнер С.Ариунгуа
Ariungua Sodbileg
Graphic designer
Моко-д ажилласнаараа олон төрлийн ажлын багт орон өөрийгөө сорих боломж гарч ирсэн. Эвэнт дизайн, фото видео зураг авалт, хүүхдийн нэвтрүүлэг, аппликэйшн дизайн, бүтээгдэхүүний дизайн, хэвлэлийн дизайн, visual дизайн, интерактив дизайн гэх мэт олон төрөлд ажиллаж байсан. Өсч хөгжих дэмжлэг, чөлөөтэй уур амьсгал, уян хатан ажиллах нөхцөл, сэтгэлд минь томоохон хэсгийг эзэлсэн ажлын хамт олон найзууд гээд Моко-доо талархаж, хайрлаж явдаг. <3
Хэлтсийн менежер Г.Гомбо
Gombo Ganbat
IT manager
Манай компани их онцлогтой. Бусад IT-н компанид орвол зөвхөн IT мэргэжилтэй хүмүүстэй л харилцаж, зөвхөн тухайн салбарынхаа хүрээнд л мэдээлэл, мэдлэг цуглуулна. Монгол Контентод бол зураач, сэтгүүлч, найруулагч, аниматор, зохиолч, программ хангамжийн инженер, маркетинг, санхүү гээд олон салбарын хүмүүстэй хамт ажиллаж, танилцах боломжтой байдаг. Мөн олон салбарын ондоо төслүүд рүү орж хөгжих боломжтой байдаг. Бид өөрсдийгөө улам хөгжүүлж, дэлхийн жишигт нийцсэн баг хамт олон болохоор хичээнгүйлэн ажиллаж байна.
Албаны захирал З.Отгонтуяа
Otgontuya Zorig
Head of Marketing
Анх компани байгуулагдахад маркетингийн ажилтнаар ажилд орж байлаа. Энэ хугацаанд олон шинэ зүйлийг сурч мэдэж, хөгжиж 16 жилийн хугацаанд хамт олонтойгоо мөн олон төсөл хөтөлбөр, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дээр ажиллалаа. Компани маань Монголдоо контентийн салбарт анхдагч гэсэн олон зүйлийг хийж байгаа залуу, чадварлаг, авьяас нь ундарсан залуучуудын нэгдэл болсон газар юм.
Хэлтсийн менежер Р.Адъяасүрэн
Adiyasuren Rentsendorj
Media manager
12 дахь жилдээ Монгол Контентын эд эс болон ажиллаж байна. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч. Үргэлж суралцаж, хөгжиж байгаа болохоор тэр байх. Монгол Контентын хамгийн чухал нь, энд “өвгөн хуурч” болтлоо ажиллах болсон шалтгаан нь хамт олон. Бид хамтдаа хөгжиж, хамтдаа суралцаж, хамтдаа хөгжилдөж, хамтдаа ажлыг умалзуулдаг тийм л гоё “гарууд”. Оператороос эхэлж, менежер хүртлээ мэргэжлийн төдийгүй хувь хүний хувьд олон зүйлийг суралцаж, түүнийгээ хэрэгжүүлж явна даа.
Контент координатор Д.Удвал
Udval Davaadorj
Content coordinator
Моко -д ажилладагтаа баяртай байдгаа илэрхийлмээр байна. Их сургуулиа төгсөөд удаагүй байхдаа ажилд орсон болохоор мэргэжлийн ур чадвартаа их эргэлздэг байлаа. Харин хамт олон маань сайхан сэтгэлтэй, залуу сэтгэлгээтэй, гал цогтой хүмүүс байдаг учраас шантарсан, сэтгэлээр унасан үед урам өгч, гэр бүлийнхэн шиг минь дэмждэг. Ийм хүмүүстэй ажиллаж байгаа учраас итгэлийг нь алдахгүйн тулд хариуцлагатай байхыг хичээдэг. Ажлынхаа хамт олон болон авдаг цалиндаа хамгийн их дуртай 😁.
moco-logo
Address

Mars Center 18/1, Sambuu street, 5th khoroo, Chingeltei district, Ulaanbaatar 15171, MONGOLIA

Contact

976-75553131

contact@mongolcontent.mn

Map

///хайжээ.төөрөг.хөрвөнө

© Mongolcontent LLC.