messages.menu.close_menu What we do? What we did? Who we are? News Contact us change_language: index.html EN

Үндэсний агуулгыг дэлхийд

What we do?

tU7wLZCWCILcxStmXVtoIFo4lhTeUxIy76XEzZ1b
Цахим сэтгүүлзүйд шинэ төрх, шинэ хэрэглээ бүхий GoGo.mn сайтыг 2007 онд уншигчдад танилцуулж, 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд бид Монголын хамгийн өргөн хэрэглэж буй, итгэж болох сайтуудын нэг болж чадсан бөгөөд баталгаатай, тэнцвэртэй мэдээллийг хүргэхээс гадна уншигчдадаа гэгээлэг, хэрэгтэй мэдээллийг хүргэхийг зорин ажиллаж байна.
tU7wLZCWCILcxStmXVtoIFo4lhTeUxIy76XEzZ1b
AsgWSAtit8gsZkjyYeVMNDKdG64Ul2OsmBbLUezF
Yolo.mn вебсайт нь 2016 оноос хойш Z үеийнхэнд зориулсан медиа контентыг тасралтгүй хүргэж байгаа бөгөөд энтертайнмент, боловсрол чиглэлийн контент бүтээдэг, мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран өсвөрийнхөнд сэтгэлзүйн зөвлөгөө хүргэдэг Монголын цор ганц бөгөөд топ вебсайт юм. Залуу үеийн бүтээлч хамт олноор багаа бүрдүүлсэн yolo.mn вебсайтаас та бүхэн сонирхолтой нийтлэл, комик, бичлэг зэрэг төрөл бүрийн контентуудыг хүлээн аваарай.
AsgWSAtit8gsZkjyYeVMNDKdG64Ul2OsmBbLUezF
bzWq0NF6ztljLBaSXmNf3iA7CDNkfFmjOG8gGiZt
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн чөлөөт цагт зориулсан сургамжит үлгэр, дуу, шүлэг зэрэг боловсрол хөгжлийн контентыг болон эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө мэдээллийг www.maamuu.mn сайт 2017 оноос эхлэн өдөр бүр танд хүргэж байна.
bzWq0NF6ztljLBaSXmNf3iA7CDNkfFmjOG8gGiZt
lWqfciVD5rEHLMoVaKSSi3kIlJEvpT4HY2o5N8XQ
ПР агентлагийн бизнесийн хүрээнд бид харилцагч байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн контент үйлдвэрлэх, хөгжүүлэх, контентийг зорилтот медиа сувгаар түгээх зэрэг бүтээлч цогц маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Маркетингийн мэргэжилтнүүд, сэтгүүлч, найруулагч, зураглаач, зурагчин, дизайнер, зураач, сошиал хариуцсан мэргэжилтэн зэрэг бүтээлч залуус контентийг тескт, видео, фото, аудио, гра​фик, анимэйшн, комик зэрэг бүхий л хэлбэрээр бүтээж байна.
lWqfciVD5rEHLMoVaKSSi3kIlJEvpT4HY2o5N8XQ
qsie0s64OX4CJtF5IFwu8VcfQFsHKvVgjyWlnQXB
Хүүхдийн эрт үеийн хөгжил боловсролд эергээр нөлөөлөх зорилготой Маамуу төслийг 2016 оноос эхлүүлсэн цагаас хойш 17 ангит 2D, 3D цуврал хүүхэлдэйн киног толилуулаад байгаа гол дүрийн баатрууд болох Аами, Таами хоёр маань хүүхэд, багачуудын хайртай, үндэсний шилдэг дүр болж чадсан юм. Бид дотоодын контентын хоосон орон зайг нөхөхийн зэрэгцээ дэлхийд өрсөлдөх монгол брэнд дүрийг хөгжүүлэн ажиллаж байна.
qsie0s64OX4CJtF5IFwu8VcfQFsHKvVgjyWlnQXB
8XWSOAKBF1Xte3sN5vpqv4MZJurGhCJPIorUipuI
Хүүхэд багачуудад байгаль экологи, хүрээлэн буй орчны мэдлэгийг сонирхолтой байдлаар олгох адал явдалт “Ногун” комик цуврал 2014 онд анхны дугаараа өлгийдөн авч 20 цуврал номыг уншигч багачууддаа хэвлэмэл байдлаар хүргээд байна. Mplus аппликейшнээс дуу, дүрстэйгээр дижитал хувилбарыг хүлээн авч үзэх боломжтой.
8XWSOAKBF1Xte3sN5vpqv4MZJurGhCJPIorUipuI
ie6hjm2HHgpKy2yyoKQJcACP6dqKlUjgZ3GWz9mt
Mongol Music дуу хөгжмийн дистрибьюшн үйлчилгээгээр дамжуулан Монголын хамтлаг дуучид, эрх эзэмшигч уран бүтээлчдийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр хөгжмийн дэлгүүр, стрим болон бусад үйлчилгээнд нийлүүлж байна. Бидэнтэй хамтарснаар уран бүтээлч та өөрийн дуу, хөгжмийг найдвартай платформуудаар борлуулж нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжтой.
ie6hjm2HHgpKy2yyoKQJcACP6dqKlUjgZ3GWz9mt
aiURLVyujJ7D8wHdw221h5VmQRGhPfC3JEqGUTMG
Албан байгууллага, хамт олны хурал чуулган, хүлээн авалт, тоглолт, баярын цэнгүүн зэрэг бүх төрлийн арга хэмжээг захиалагчийн хүсэлтэд нийцүүлэн мэргэжлийн баг, хамт олон зохион байгуулах эвент менежмент үйлчилгээг үзүүлж байна.
aiURLVyujJ7D8wHdw221h5VmQRGhPfC3JEqGUTMG
JYURrPrK1qAWoIilWgP7vmrurAxuN3QHhu59jKBc
Дотоодын болон гадаадын томоохон байгууллагуудад программ хангамж, хөгжүүлэлтийн цогц үйлчилгээг үзүүлж байна. Бид захиалагчийн хүсэлт, шаардлагын дагуу сүүлийн үеийн технологид суурилсан бүх төрлийн вэбсайт, мобайл аппликэйшний хөгжүүлэлтийг оновчтой шийдлээр, өндөр чанартай хийж гүйцэтгэдэг.
JYURrPrK1qAWoIilWgP7vmrurAxuN3QHhu59jKBc

Who we are?

Гүйцэтгэх захирал Э. Чинзориг
Э. Чинзориг
Гүйцэтгэх захирал

Монгол Контент ХХК-ийн цахим хуудаст тавтай морилно уу. Дэлхийд өрсөлдөх Монгол агуулгыг бүтээх эрхэм зорилго бүхий бидний хамт олон үндэсний төдийгүй олон улсын зах зээлд таниулсан өөрийн онцлог, бүтээлч ур чадвараа шингээсэн оюуны бүтээлүүд, орчин үеийн мэдээллийн технологи, дижитал хувьслын ололт амжилтуудад суурилсан программ хөгжүүлэлт, мэргэжлийн өндөр ёс зүй, редакцын хараат бус байдлыг бүрэн хэрэгжүүлсэн дижитал хэвлэл мэдээллийн тэргүүлэгч платформ, оюуны өмчийн эрхийг сахин хамгаалсан контент түгээлтийн сүлжээгээрээ дамжуулан хамтрагч, харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөж, ашигт ажиллагааг бий болгох, дижитал хувьслыг хэрэгжүүлэх найдвартай, мэргэжлийн хамтрагч, үнэ цэн бүтээгч байх болно. Орчин үеийн бизнесийн ертөнцөд сонголтгүй сонголт болоод байгаа дижитал хувьслыг харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх хамтрагчийн хувиар өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй хэрэглэгчийн зан төлөвт тохирсон, маркетингийн шинэлэг арга барилыг ашиглан, орчин үеийн зах зээлд тэсрэлт хийн, өөрийн үнэ цэнийг бий болгоход тань бид дэмжлэг үзүүлэх болно. Монгол Контентийн хамт олон та бүхэнтэй хамтран ажиллахдаа туйлын таатай байх болно.

Хүндэтгэсэн, Э. Чинзориг

Эрхэм зорилго, Алсын хараа

Бид мэргэжлийн өндөр ур чадвар, бизнесийн ёс зүй, инновацид тулгуурласан контентыг бүтээж, нийгмийн сайн сайханд манлайлагч байна.

Уриа үг

Үндэсний агуулгыг дэлхийд

Үнэ цэнэ

Ажилтнууд, Хамтын ажиллагаа, Тэмүүлэл, Бүтээмж

Our team

Албаны захирал З.Отгонтуяа
З.Отгонтуяа
Албаны захирал
Анх компани байгуулагдахад маркетингийн ажилтнаар ажилд орж байлаа. Энэ хугацаанд олон шинэ зүйлийг сурч мэдэж, хөгжиж 16 жилийн хугацаанд хамт олонтойгоо мөн олон төсөл хөтөлбөр, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дээр ажиллалаа. Компани маань Монголдоо контентийн салбарт анхдагч гэсэн олон зүйлийг хийж байгаа залуу, чадварлаг, авьяас нь ундарсан залуучуудын нэгдэл болсон газар юм.
Хэлтсийн менежер Р.Адъяасүрэн
Р.Адъяасүрэн
Хэлтсийн менежер
12 дахь жилдээ "Монгол Контент"-ын эд эс болон ажиллаж байна. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч. Үргэлж суралцаж, хөгжиж байгаа болохоор тэр байх. "Монгол Контент"-ын хамгийн чухал нь, энд “өвгөн хуурч” болтлоо ажиллах болсон шалтгаан нь хамт олон. Бид хамтдаа хөгжиж, хамтдаа суралцаж, хамтдаа хөгжилдөж, хамтдаа ажлыг умалзуулдаг тийм л гоё “гарууд”. Оператороос эхэлж, менежер хүртлээ мэргэжлийн төдийгүй хувь хүний хувьд олон зүйлийг суралцаж, түүнийгээ хэрэгжүүлж явна даа.
Ахлах менежер Б.Ариунбилэг
Б.Ариунбилэг
Ахлах менежер
Их сургуулиа төгсөөд орсон ‘анхны’ ажил минь. "Монгол Контент"-д 12 жил ажиллахдаа компанийнхаа бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээ болон харилцагч байгууллагуудтай хамтран нийгмийн олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, компанийнхаа болон улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг. Тэргүүлэгч дижитал контентийн компанийн хувьд шинийг санаачлагч, шинийг нэвтрүүлэгч байж ирсэн нь хувь хүний хувьд өөр өөр мэдлэг, туршлага, үр дүнг бий болгож чаддаг учир ажлаасаа эрч хүч, урам зориг авдаг.
Маркетингийн мэргэжилтэн А.Аргынбек
А.Аргынбек
Маркетингийн мэргэжилтэн
Амжилтад хүрэх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн орж ирсэн миний хувьд асар их боломж, асар их сурах зүйлстэй хүлээж авсан газар бол МоКо. Хамгийн их таалагддаг зүйл гэвэл Үндэсний контентийг дэлхийн хэмжээнд гаргах хүсэл, зорилго. Үндэсний агуулгыг дэлхийд гэдэгт нэг ч хором эргэлзээгүй ажилладаг хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллахад маш их урам авдгаас гадна хүүхэд багачуудын амьдралд өнгө нэмж, тэдний боловсролд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаагаараа маш их бахархдаг.
Зураач А.Билэгжаргал
А.Билэгжаргал
Зураач
"Монгол Контент"-д 6 жилийн хугацаанд ажиллахдаа сургуульд сурсан мэдлэгээ бататган анимаци яаж хийх, хэрхэн комик ном бүтдэг болон 3D дээр хэрхэн ажиллах гэх мэт олон зүйлсийг сурсандаа олзуурхаж явдаг. Би "Маамуу" төслийн анимэйшн хүүхэлдэйн кинон дээр ажилладгаараа бахархдаг. Учир нь хүүхэд багачууд ирээдүйд зөв төлөвшсөн хүүхэд болоход нь бага ч болов хувь нэмэр болж байгаа юм болов уу гэж боддог.
Видео графикч О.Сүхбат
О.Сүхбат
Видео графикч
Хийдэг, чаддаг, сорьдог, сонирхолтой, хөгжилтэй, эрч хүчтэй гээд бүхий л хүмүүсийг нэг дор цуглуулж чадсан бүтэц бол "Монгол Контент". Ажлын төлөө хэрэлдэж, хэлэлцдэг бид ажлаа тараад анд нөхөд болж чаддаг нь хамгийн гоё нь. Олон төрлийн бизнест хүч үздэг учраас тэр хэрээр олон сонирхолтой ажлуудыг хийж үзсэндээ баяртай байдаг. Цаг нартай уралдах мэдээний хэлтэст ажиллаж Монголдоо анхдагч бүхнийг үзэж, харж, түүнийгээ олон нийтэд хүргэхээс эхлээд, эвент, интерактив контент бүтээх ажил гээд бусдад бахдан ярих, бахархан хэлэх олон зүйлийг бид хийдэг.
Контент координатор Д.Удвал
Д.Удвал
Контент координатор
Моко -д ажилладагтаа баяртай байдгаа илэрхийлмээр байна. Их сургуулиа төгсөөд удаагүй байхдаа ажилд орсон болохоор мэргэжлийн ур чадвартаа их эргэлздэг байлаа. Харин хамт олон маань сайхан сэтгэлтэй, залуу сэтгэлгээтэй, гал цогтой хүмүүс байдаг учраас шантарсан, сэтгэлээр унасан үед урам өгч, гэр бүлийнхэн шиг минь дэмждэг. Ийм хүмүүстэй ажиллаж байгаа учраас итгэлийг нь алдахгүйн тулд хариуцлагатай байхыг хичээдэг. Ажлынхаа хамт олон болон авдаг цалиндаа хамгийн их дуртай 😁.
Видео графикч Г.Батбилгүүн
Г.Батбилгүүн
Видео графикч
Аливаа ажил мэргэжлийг сонирхож, хоббигоо болгож, түүгээрээ хийж бүтээж байгаа зүйл өөрт тань сэтгэлийн таашаал өгөх нь чухал боловч найрсаг хамт олон, баталгаатай орлого, шагнал урамшуулал, сайн ар тал үгүй бол тэр сэтгэлийн таашаал нь хэр удаан үргэлжлэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Миний арыг бат дааж хүсэл, зорилгодоо хүрэхэд хүчтэй түлхэц болж, сурч хөгжих боломжийг олгодог, ажилчдаа үргэлж нэгдүгээрт тавьдаг тэр газар бол "Монгол Контент".
Хэлтсийн менежер Г.Гомбо
Г.Гомбо
Хэлтсийн менежер
Манай компани их онцлогтой. Бусад IT-н компанид орвол зөвхөн IT мэргэжилтэй хүмүүстэй л харилцаж, зөвхөн тухайн салбарынхаа хүрээнд л мэдээлэл, мэдлэг цуглуулна. "Монгол Контент"-д бол зураач, сэтгүүлч, найруулагч, аниматор, зохиолч, программ хангамжийн инженер, маркетинг, санхүү гээд олон салбарын хүмүүстэй хамт ажиллаж, танилцах боломжтой байдаг. Мөн олон салбарын ондоо төслүүд рүү орж хөгжих боломжтой. Бид өөрсдийгөө улам хөгжүүлж, дэлхийн жишигт нийцсэн баг хамт олон болохоор хичээнгүйлэн ажиллаж байна.
График дизайнер С.Ариунгуа
С.Ариунгуа
График дизайнер
Моко-д ажилласнаараа олон төрлийн ажлын багт орон өөрийгөө сорих боломж гарч ирсэн. Эвент дизайн, фото видео зураг авалт, хүүхдийн нэвтрүүлэг, аппликэйшн дизайн, бүтээгдэхүүний дизайн, хэвлэлийн дизайн, visual дизайн, интерактив дизайн гэх мэт олон төрөлд ажиллаж байсан. Өсч хөгжих дэмжлэг, чөлөөтэй уур амьсгал, уян хатан ажиллах нөхцөл, сэтгэлд минь томоохон хэсгийг эзэлсэн ажлын хамт олон найзууд гээд Моко-доо талархаж, хайрлаж явдаг. <3

News

moco-logo
Address

Монгол улс, 15171 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж 18/1, Марс төв

Contact

976-75553131

contact@mongolcontent.mn

Map

///хайжээ.төөрөг.хөрвөнө

© Mongolcontent LLC.