Үндсэн агуулга руу алгасах
0%Аами, Таами хоёр ирж явна…

Үндэсний агуулгыг дэлхийд

Доош гүйлгэнэ үү

Бүтээгдэхүүн үйлчилгээ

Хэвлэл мэдээлэл

  • GoGo.mn

    Цахим сэтгүүлзүйд шинэ төрх, шинэ хэрэглээ бүхий GoGo.mn сайтыг 2007 онд уншигчдад танилцуулснаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд бид Монголын хамгийн өргөн хэрэглэж буй, итгэж болох мэдээний сайтын нэг болов. Баталгаатай, тэнцвэртэй мэдээллийг шуурхай хүргэхээр зорин ажиллаж байна.

    WebsiteFacebookInstagramYouTubeTwitterSoundCloud

  • YOLO

    Yolo.mn вебсайт нь 2016 оноос хойш хүүхэд, өсвөр насныханд зориулсан мэдээ, нийтлэлийг тасралтгүй хүргэж байна. Өөрийгөө хөгжүүлэх, боловсролын чиглэлийн мэдээллийг түлхүү бэлтгэн, мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран өсвөрийнхөнд сэтгэлзүйн зөвлөгөө хүргэдэг Монголын цор ганц бөгөөд топ вебсайт юм. Залуу үеийн бүтээлч хамт олноор багаа бүрдүүлсэн yolo.mn вебсайтаас та бүхэн сонирхолтой нийтлэл, комик, бичлэг зэрэг төрөл бүрийн контентуудыг хүлээн аваарай.

    WebsiteFacebookInstagramYouTubeSoundCloud

GoGo.mn

PR агентлаг

  • ПиАр агентлаг

    ПР агентлагийн бизнесийн хүрээнд бид харилцагч байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн контент үйлдвэрлэх, хөгжүүлэх, контентийг зорилтот медиа сувгаар түгээх зэрэг бүтээлч цогц маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Маркетингийн мэргэжилтнүүд, сэтгүүлч, найруулагч, зураглаач, зурагчин, дизайнер, зураач, сошиал хариуцсан мэргэжилтэн зэрэг бүтээлч залуус контентийг тескт, видео, фото, аудио, гра​фик, анимэйшн, комик зэрэг бүхий л хэлбэрээр бүтээж байна.

    WebsiteFacebookInstagramYouTubeTwitter

ПиАр агентлаг

Анимейшн, комик

  • Маамуу хүүхэлдэйн кино цуврал

    Хүүхдийн эрт үеийн хөгжил боловсролд эергээр нөлөөлөх зорилготой Маамуу төслийг 2016 оноос эхлүүлсэн цагаас хойш 17 ангит 2D, 3D цуврал хүүхэлдэйн киног толилуулаад байгаа гол дүрийн баатрууд болох Аами, Таами хоёр маань хүүхэд, багачуудын хайртай, үндэсний шилдэг дүр болж чадсан юм. Бид дотоодын контентын хоосон орон зайг нөхөхийн зэрэгцээ дэлхийд өрсөлдөх монгол брэнд дүрийг хөгжүүлэн ажиллаж байна.

    WebsiteFacebookInstagramYouTube

  • Ногун комик

    Хүүхэд багачуудад байгаль экологи, хүрээлэн буй орчны мэдлэгийг сонирхолтой байдлаар олгох адал явдалт “Ногун” комик цуврал 2014 онд анхны дугаараа өлгийдөн авч 20 цуврал номыг уншигч багачууддаа хэвлэмэл байдлаар хүргээд байна. Mplus аппликейшнээс дуу, дүрстэйгээр дижитал хувилбарыг хүлээн авч үзэх боломжтой.

    WebsiteFacebook

Маамуу хүүхэлдэйн кино цуврал

Дуу хөгжмийн түгээлт

  • Mongol Music

    Mongol Music дуу хөгжмийн дистрибьюшн үйлчилгээгээр дамжуулан Монголын хамтлаг дуучид, эрх эзэмшигч уран бүтээлчдийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр хөгжмийн дэлгүүр, стрим болон бусад үйлчилгээнд нийлүүлж байна. Бидэнтэй хамтарснаар уран бүтээлч та өөрийн дуу, хөгжмийг найдвартай платформуудаар борлуулж нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжтой.

    WebsiteFacebookInstagramYouTubeTwitter

Mongol Music

Тоглолт, үйл ажиллагаа

  • Event

    Бид 2017 оноос эхлэн албан байгууллага, хамт олны захиалгат хурал чуулган, хүлээн авалт, тоглолт, баярын цэнгүүн, бүтээгдэхүүний нээлт, танилцуулга зэрэг гадаад дотоодын нийт 100 гаруй арга хэмжээг мэргэжлийн түвшинд зохион байгуулсан туршлагатай.

    FacebookInstagramYouTubeTwitter

Event

Sonsy music апп

  • Sonsy music апп

    Бүх цаг үеийн монгол дуу хөгжим, сонсдог контентуудыг албан ёсны эрхтэйгээр нэг дороос Дурсамж сэргээж, сэтгэл дулаацуулсан хуучны танил дуунуудаас орчин үеийн хитүүд хүртэл бүхий л Монгол дууг нэг дороос, өндөр чанартайгаар сонсоорой.

    WebsiteFacebook

Sonsy music апп

Хэрэгжүүлсэн төслүүд

Бидний тухай

Бидний төлөөлөл

  • Р.Адъяасүрэн
    Р.АдъяасүрэнХэлтсийн менежер

    12 дахь жилдээ "Монгол Контент"-ын эд эс болон ажиллаж байна. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч. Үргэлж суралцаж, хөгжиж байгаа болохоор тэр байх. "Монгол Контент"-ын хамгийн чухал нь, энд “өвгөн хуурч” болтлоо ажиллах болсон шалтгаан нь хамт олон. Бид хамтдаа хөгжиж, хамтдаа суралцаж, хамтдаа хөгжилдөж, хамтдаа ажлыг умалзуулдаг тийм л гоё “гарууд”. Оператороос эхэлж, менежер хүртлээ мэргэжлийн төдийгүй хувь хүний хувьд олон зүйлийг суралцаж, түүнийгээ хэрэгжүүлж явна даа.

  • Б.Нямдарь
    Б.НямдарьСэтгүүлч

    "Монгол Контент" ХХК-д ажиллаад 12 жил болжээ. Өдгөө Gogo.mn сайтад боловсролын салбар хариуцсан сэтгүүлчээр ажилладаг. Хоёр дахь гэр бүл минь болсон хамт олонтойгоо хамтран ажиллах, тэднээс суралцах, өсөж хөгжих сайхан санагддаг. Мэдээж хувь хүнийхээ хувьд болон мэргэжил, ур чадварын хувьд ч хөгжиж дэвшиж байна. Үүний цаана чадварлаг хамт олон, нэр хүндтэй бөгөөд байгууллагын сайн соёлыг нэвтрүүлсэн "Монгол Контент" ХХК-ийн эерэг нөлөө бий. Бид зөвхөн хамтран ажиллаад зогсохгүй бие биенээсээ үргэлж суралцаж, нэгнээ урамшуулахаас гадна шүүмж, алдаа дутагдал байвал нээлттэй хэлж, эерэгээр хүлээн авч, засаж сайжруулан урагшилдаг.

  • 42

    Ажилтан

  • 1

    Алба

  • 2

    Хэлтэс

  • 200

    Төсөл, хөтөлбөр

Мэдээлэл

Холбогдох

  • Эрхэм зорилго, Алсын хараа

    Бид мэргэжлийн өндөр ур чадвар, бизнесийн ёс зүй, инновацид тулгуурласан контентыг бүтээж, нийгмийн сайн сайханд манлайлагч байна.

  • Уриа үг

    Үндэсний агуулгыг дэлхийд

  • Үнэ цэнэ

    Ажилтнууд, Хамтын ажиллагаа, Тэмүүлэл, Бүтээмж

Холбоо барих

MPM complex 12th floor,UNESCO St. 28, Khoroo 1, Sukhbaatar district, Ulaanbaatar 14220, MONGOLIA

contact@mongolcontent.mn

75553131

///чармайлт.намбалаг.чанамал